Гайхалтай БЛОГ бичих 6 нууц

Юуны өмнө блог бичихээр зориглосон, бичих тухай бодож үзэж байгаа танд баяр хүргэе! Энэ нийтлэлд “ГАЙХАЛТАЙ БЛОГ” бичих тухай зөвлөгөөнүүд багтах учраас яг одоо анхаарлаа хандуулна уу.

1.jpg

1. Анхаарал татах гарчиг

Facebook News Feed-ээ гүйлгэж байхад цаанаа нэг уншчихмаар, чиний амьдралтай холбогдохоор блог нийтлэлүүд байдаг байхаа.


Тэгвэл Бодоод үздээ гарчиг нь:

  • Тоо ашигласан (Гайхалтай харагдах 5 нууц, 5 жилийн дараа саятан болох аргууд)

  • Хэрхэн… (Хэрхэн шилдэг их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцэх вэ?)

  • Хүчтэй утгатай /бага зэрэг хэтрүүлэгтэй/ үгнүүд ашиглах (Нууц, итгэмээргүй, хэн ч хэлж байгаагүй, алмайрмаар) гэх мэт нэрлэж барахгүй олон

Байдаг болохоор дарж уншмаар санагддаггүй гэж үү? Тэгэхээр гарчигаа өгөхдөө л нүдэнд тусах үгс ашиглаарай. Гарчигаа сонгохдоо “Би байсан бол дарж үзэх байсан уу?” гэж нэг асуугаад үзээрэй.

2.jpg

2. Төлөвлө

Ямар зорилготой, ямар санаануудыг агуулсан нийтлэл байх вэ гэдгээ ноорог дээр гаргаад цогцолбор бүрт төлөвлөсөн санааныхаа дагуу бичвэл маш цэгцтэй болно. Ямар цогцолборт юуны тухай бичихээ түрүүлээд бодчихвол бичиж байх явцдаа төөрч цаг алдахгүй.

3.jpg

3. Уншаад л баймаар

Ямар ч бичвэрийн эхний өгүүлбэр, эхний цогцолборыг  уншихад сонирхолтой байвал үргэлжлүүлж унших л болно. Жишээ нь, “1969 он гэхэд АНУ-ын нийт айл өрхийн 90% нь утас эзэмшдэг болсон байв. Тэгэхэд Монголд дөнгөж...” гэх мэт таны ярих гэж байгаа сэдэвьэй холбоотой сонирхолтой факт байж болно. Эсвэл өөрт тохиолдсон нэгэн ер бусын явдлыг ярьсан ч болно. Гол нь хүн уншаад үргэлжлүүлмээр л санагдах хэрэгтэй.

4.jpg

4. Үйлдэл хийхэд нь тусал

Таны блогийг уншсан хүн уншаад л өнгөрвөл хангалттай гэж үү? Уншсныхаа дараа таны өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь туслах хэрэгтэй биз дээ. Жишээ нь “Та өдөрт тогтмол блог уншиж байгаарай” гэж хэлбэл ном унших нь юу л бол гэхдээ “Та өдөрт унтахынхаа өмнө 30 минут блог уншиж байгаарай” гэж хэлбэл арай дээр. Бүр сайн нь “Та унтахынхаа өмнө 30-хан минут-ыг www.medium.com руу ороод нийтлэл уншихад зарцуулаарай” гэвэл илүү тодорхой. Дараа нь тэр хүн нийтлэлийг чинь уншаад яг юу хийх ёстойгоо ойлгочихно гэсэн үг.

5.jpg

5. Хэнд бичиж байна?

Уншигч маань Бизнесмэн юм уу, 5-р ангийн хүүхэд юм уу, дуучин юм уу, их хурлын гишүүд юм уу гэдгээс шалтгаалаад зургаа хэрхэн сонгох, дуу хоолойгоо ямар сонсогдуулахаа шийднэ. Тэр бүлэг хүмүүсийн сонирхол, амьдралын хэв маягаас шалтгаалан тохируулан бичиж байж хүрэх ёстой хүмүүстээ хүрнэ.

6.jpg

6. Зурагнууд

Зурагнуудаа сонгохдоо нэг санаа/цогцолбор бүрийн утгатай нь тохирсон зураг сонговол зүгээр. Нэг нийтлэлд багтах бүх зурагнууд нь адилхан өнгө аястай, адилхан форматтай байвал цэгцтэй харагдана. Гэхдээ хамгийн гол нь ярьж байгаа сэдэвтэй чинь зохицож л байх хэрэгтэй шүү.

Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаад блогоо амжилттай эхлүүлнэ гэдэгт тань найдаж байна.


Нийтэлсэн: Сайханзаяа