Эргэлт буцалтгүй БЛОГ бичиж эхлэх 6 шалтгаан

Блог бичих нь таны бодсноос ч илүү сонирхолтой. Магадгүй блог бичье ч гэж сонирхож байгаагүй та энэ нийтлэл дэх ашиг тусыг нь уншаад шууд “блогчин” болчих магадлал бий шүү.

Гэхдээ юуны өмнө “Яагаад” блог бичиж эхэлж байгаагаа ярилцъя л даа.

blog 1 pic.jpg

1. Сонсож байгаагүй мэдээлэл...

Блог бичихийн тулд заавал мундаг мэргэжилтэн байх албагүй. Мэргэжилтэн байсан ч тодорхой хэмжээнд судалгаа хийж л таараа. Мэдээж судалгаан дээр үндэслэн таны дуу хоолой тодорч, юу ярьж байгаагаа мэддэг хүн шиг сонсогдоно.

Жишээ нь, “UBP Media Agency” маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрсдийн дуу хоолойгоо маркетингийн салбарт ажилладаг хүмүүст зориулан гаргахыг зорьлоо гэхэд бид нэг салбарт ажилладаг хүмүүсээсээ илүү суралцаж байж зөвлөгөө өгч чадна. Тиймээс блог хөтөлснөөр мэдлэгээ тэлж бичиж байгаа сэдвээ 110% ойлгодог болох нь ээ.

blog 2 pic.jpg

2. Бичих чадвараа сайжруулна

Өөрөө эхлээд цэгцтэй бодож байж хүнд ойлгогдохоор текст бичиж сурна. Ингэхийн тулд мэдээж олон давтамжтайгаар бодож, бичих дадлага хийх нь зүйтэй. Өдөрт зүгээр л 30 минутыг ном/бусад хүмүүсийн блог унших, 30 минут бичихдээ зарцуулж бичих, бодох чадвараа сайжруулаарай. Монгол хэл дээр www.medium.com дээр блог бичдэг олон залуус байгаа болохоор тэдний нийтлэлийг уншиж туршлага судлаарай.

blog 3 pic.jpg

3. Хувийн тэмдэглэл болно

Өдрийн тэмдэглэл хөтөлдөг томчууд ховор. Өдрийн тэмдэглэл хөтлөх шалтгаан нь өнөөдрөөсөө суралцаж маргаашдаа “яаж илүү байж болох вэ” гэж бодох /reflection/ цагийг гаргана гэсэн үг. Өдрийн тэмдэглэл гэдэг хэллэг таалагдахгүй бол Блог бичих ч яг адил. Сонирхсон сэдвээрээ өөрийн туршлагууд дээр үндэслэн бичих нь танд бодох цаг өгнө. Тэгээд л тогтмол бичээд байвал таны хэрхэн өсч хөгжиж байгааг харуулах хувийн тэмдэглэл болоод эхэлнэ дээ. Тэр бүр анхаарлаа хандуулж бодоод байдаггүй зүйлсээ дахин нэг эргэн харах нь томчуудын хувьд цочирдмоор шинэ нээлт байх болов уу.

blog4 pic.jpg

4. Түүхээ ярьж дуу хоолойгоо илэрхийлэх боломж

Блог бичээд өөрийн дуу хоолойгоо тогтмол илэрхийлэх боломжтойгоос гадна жинхэнэ дуу хоолойгоо олж ч магадгүй. Дуу хоолойгоо илэрхийлж сурна гэдэг ганцхан бичих үед ч биш, бусадтай харилцах үед эерэг тал болж харагдана.

blog5 pic.jpg

5. Мэргэжилтнүүд гэдгээ харуулах боломж

“UBP Media Agency”, “Ulaanbaatar Passport”-ын зүгээс гаргаж байгаа блогууд ихэнхдээ зөвлөгөө өгсөн, маркетингийн салбарт ажиллахаар зэхэж байгаа, эсвэл ажилладаг хүмүүст зориулсан блогууд байна. Тэгэхээр маркетингийн салбарт ажилладаг хүмүүс “UBP Media Agency”-н блог зөвлөгөөнүүдийг зорьж уншдаг болноо гэсэн үг. Та ч бас өөрийн ажиллаж буй салбартаа илүү дуртай болохын зэрэгцээ бусдад зөвлөгөө өгвөл илүү хөгжих боломжоо нээж байгаа үйлдэл гэж ойлгоорой.

Бэлтгэсэн: Сайханзаяа