UB PASSPORT STORY - Б. Батбаатар, Workcentral Mongolia

 
Client.001.jpeg
 
Batbaatar B.
Co-Founder at Workcentral Mongolia.

Бид өөрсдөө Coworking орчноос гарч ирсэн стартап болохоор coworking-ийн үр өгөөжийг маш сайн мэддэг. Гоё офис, гоё байрлал гэхээсээ илүүтэйгээр coworking дахь community бидэнд үргэлж тусалсаар ирсэн. Workcentral-ын хувьд юуг түлхүү анхаардаг вэ?

Бид энэ орчинд байгаа хүмүүстээ, тэдний суралцах, өсөж хөгжих боломж, нөхцөлд их анхаардаг. Гишүүддээ чөлөөтэй, бас харилцан суралцах, хамтран ажиллахад нь туслахыг хичээдэг. Үүнээс гадна бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах нь аль ч газрын анхаарах хэрэгтэй зүйлсийн нэг.

Хэрхэн гадаадын брэнд coworking space-ийг Монголд оруулж ирсэн бэ? Хүндрэл хэр их байсан бэ?

Сүүлийн хоёр жилийн турш Workcentral Mongolia хамтын оффисыг Монголд оруулж ирэхээр ажилласан бөгөөд цаг хугацааны хувьд төлөвлөсөн хугацаанаас хожуу нээлтээ хийснийг эс тооцвол хүндрэл бэрхшээл их байгаагүй. Сингапур дахь Workcentral оффистойгоо харилцан ойлголцож, хамтарч, байгаа нөөц боломжоо ашиглаж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах ажил бидний өмнө байгаа.

Ойрд Workcentral юу хийхээр төлөвлөж байна?

Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажлын нэг нь Community Coworking Passport-ийг нэвтрүүлэхээр ажил байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа coworking-уудын хамтын үйл ажиллагааг сайжруулж, coworking space-ийн ажилладаг соёл, хэв маягийг олон хүнд таниулан, цар хүрээгээ тэлэх үндсэн зорилготой санаачилга юм. Тун удахгүй та бүхний гар дээр энэхүү пасспорт хүрнэ гэж бодож байна.

 

#UBPassport #SipnSee2018