UB PASSPORT STORY - Ө. Сэдбазар, Ziferblat Ulzaanbaatar

 
Sedka.jpg
 
Sedbazar U.
Manager at Ziferblat Ulaanbaatar

Он гараад удаагүй байхад хэдэн эвент хийгээд амжив?

Одоогийн байдлаар бол 146 эвент хийсэн байна. 3 сарын сүүл гэхэд 200 гарахаар байгаа. Гэвч он гараад ердөө л 73 өдөр өнгөрсөн байна хха

Циферблат гэж юу гэсэн үг юм бэ?

Циферблат гэдэг нь “Цагны нүүр” гэсэн утагтай Герман үг бөгөөд Циферблатын гол утга санаа нь та манайд орж ирээд яг л гэртээ байга юм шиг чөлөөтэй хүссэн бүхнээ хийх боломжийг олгодог. Та манайд амтат кофе уухаас гадна олон төрлийн арга хэмжээнд сууж, төгөлдөр хуур тоглож, ном уншиж, сонирхолтой тоглоом тоголж, кино үзэх гэх мэт маш олон зүйлс хийх боломжтой.

Өдөрт хэдэн аяга кофе гарч байна? Кофе үнэгүй байдаг тэ?

Өдөр болгон янз бүр байдаг л даа гэхдээ дунджаар бол 60 – 80 аяга кофе гардаг. Тиймээ, манайх үйлчүүлэгчиддээ хязгааргүй кофе болон цай санал болгодог цорын ганц газар. Манайх Улаанбаатар хотын хамгын амттай кофетой газруудын нэг яахын аргагүй гэдэгт итгэлтэй байдаг шүү.

Ойрд болох гэж байгаа эвентүүдийнхаа талаар хэлээч?

Ер нь манайд өдөр болгон олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүд болж байна. Бид хүмүүсд аль болох хамгийн сонирхолтой, хэрэгтэй мөн өөр газар ерөөсөө болдоггүй арга хэмжээнүүдийг санал бологдог.

Ойрд болох гэж байгаа сонирхолтой арга хэмжээнүүд гэвэл “Zifer Stage”, “Бараг л Пикник”, “Дэлхийн Урлагын зах зээлд хэрхэн гарах вэ?”  гэсэн эвентүүд байна.

“Zifer Stage” бол амьд хөгжимийн залуу хамтлагуудыг дэмжих зориолгоор эхлүүлж байгаа төсөл бөгөөд, 2 долоо хоног тутамд 1-2 шинэ залуу хамтлаг Циферблатын тайзна тоглох гэж байна. Одоогын байдлаар Something’s Brewing, Gerbound, After Taste, Sillhoute Thousdaу гэсэн хамтлагууд тоголхоор болсон байгаа. Мөн удахгүй “гэнэтийн бэлэг” болгож зарлах хамтлагууд ч бий.

“Бараг л Пикник” бол энгийнээр бол Pajama Party, уг арга хэмжээнд ирснээр яг л зугаалгаар явж байгаа юм шиг дотор зассан майханд гэрийн тавчиг унталгын хувцастайгаа сонирхол нэгтэй шинэ хүмүүстэй танилцан тоглоом тоголж, хөөсөн чихэр шарж идээд, гитар тоголж, том дэлгэцээр кино үзэх гэх мэт зүйлс хийн цагыг хамгийн зугаатайгаар өнгөрүүлдэг. Хамгийн гол нь та хотоос гаралгүйгээр хол явалгүйгээр энэ мэдэмжийн авах нь л юм.

“Дэлхийн Урлагын зах зээлд хэрхэн гарах вэ?” Энэ арга хэмжээг Шанхайд төгссөн урлаг судлаач залуу явуулдаг ба монголын урлагын зах зээлийн олон улсад таниулахь хөгжүүлэх зорилготой.

Циферблатынхнаа нэг үгээр тодорхойлбол? Яагаад?

Нэг үгээр бол “Гэр” (гэр орон, гэр бүл). Яагаад гэдэг асуултыг тайлбарлахын аргагүй юм. Манайд зочилж ирээд л та асуултынхаа хариултыг ойлгох байх даа.

#UBPassport #SipnSee2018