UB PASSPORT STORY - Б. Дөлгөөн, COSY CLUB

 
Dulguun.jpg
 
Dulguun B.
Founder at Cosy Club.

Энэ содон Англихуу менюгээ яаж гаргасан бэ? Inspiration?

Англи хоол хүнс их улирлын чанартай байдаг. Ургац сайтаа орон болохоор ногоо жимсээ их олон янзаар хэрэглэж ирсэн болохоор их өвөрмөц амттай хоол иддэг хүмүүс байдаг. Би өөрөө Англи-д амьдарч сурч ажиллаж байсан болохоор өөрийн хувийн ‘taste’ буюу appetite маань иймэрхүү болсон. Cosy Club дээр улирлаар хоолоо сонгож байсан болохоор санаагаа ер нь Англи хүнс болон Англи алдартай тогоочуудаас авдаг. Жил тойрч нэг юм идэх чинь уйтгартай шүү дээ. Ходоод хэлээ баясгаж байх ёстой гэж боддог.

Хүмүүс 2 дахь өдөр эвент хийхээ байжээ. Яагаад гэж асуух болгонд Cosy deer Jazz Night-тай шдээ гэж хариулах юм. Бүтэн долоо хоногийн нэг өдрийг ингэж нэр дээрээ яаж авсан юм бэ?

Ямар хөөргөсөн асуулт вэ?! Бид нар 2 дахь өдрийг өмчлөх зорилготой Jazz Night-ыг хийж эхлээгүй ээ. Уул нь GMUB төслийн хөгжимчин дүү нар маань Tuesday Is Jazz Day гэдэг event-ийг урд нь хийдэг байсан. Манай дээр хамтран хийе гэдэг нь тэр event-ээ үргэлжлүүлэн хийсэн л байгаа юм. Харин Cosy Club-ын зүгээс болон миний хувийн зүгээс би жазз хөгжимд маш их хайртай болохоор залуу хөгжимчдөө дэмжихийг хүсэж их хүч гаргаж энэ event-ийг долоо хоног бүр хийж байгаа. Олон хөгжимчид, олон хөгжмийн зэмсэг долоо хоног бүр бэлэн байлгана гэдэг бол нэлээн ажил шүү.

Jazz Night-ын хөгжимчид болон миний хүсэл бол жазз хөгжмийг хүмүүс илүү их сонсдог болоосой, гэхдээ зүгээр олон тоогоор биш мэдрээсэй гэж хүсдэг. Жазз хөгжмийг ер нь concert-ийн зааланд сууж биш яг хажуугаас нь сонсох л хамгийн их урамтай - сонсогчид мөн хөгжимчдөд. Магадгүй хийж байгаа юмандаа дуртай хүмүүс л энийг сайн ойлгодог байх. 2 дахь өдөр болгон ирдэг хүмүүс дахин дахин ирдэг нь энэнд болов уу.

Хүүхдэдээ ямар хөгжим сонсгож байна? Хөгжмийн боловсролын талаар таны бодол?

Би 2 хүүтэй. Одоогоор бол бүх төрлийн хөгжим сонгож байгаа. Өөрөө төрөл төрлийн хөгжимд дуртай болохоор заавал ийм боловсрол олгож байна гэж бодож хөгжим сонгодоггүй ээ. Манай том хүү миний пянзны цуглуулгад их дуртай, ялангуяа нэг reggae пянзанд их бүжиглэдэг. Би төрсөн өдрөөрөө нөхрөөсөө saxophone авч байсан - дарж чадахгүй ч сурна гэж бодож байгаа. Хөгжмийн боловсрол хэзээ ч дуусдаггүй байхаа - тэрэнтэй адилхан хэзээ ч ‘эхлэнэ’ гэж байхгүй байх гэж бодож байна. Өдөр тутамд бид хөгжим сонсдог, өдөр болгон сонссон юмаа бодож тунгаах боломжтой байдаг. Дээрээс нь нэмээд хажуугийнхаа хүнээс нэмээд асууж лавлах бас боломжтой. Тэгэхээр магадгүй бага байхаасаа л хөгжим сонсож, сонирхож байна гэдэг нь хүний сэтгэлийг их баяр баясгалантай болгодог болов уу.

Cosy Club ойрд ямар зүйлс төлөвлөж байна?

Хавар болоод хүмүүсийн сэтгэл сайхан сэргэж эхэлж байна. Хийх юм зөндөө байна шүү!

Бид саяхнаас Kino Klub-ийхэнтэй  хамтран ажиллаж эхэлж байгаа. Өнгөрсөн жил бид өөрсдөө Saturday Afternoon Movie гэдэг event тогтмол хийдэг байсан. Бас нэг миний сонирхол бол independent болон international cinema. Хэр баргийн хүмүүсийн үзэж байгаагүй эсвэл Монголд нийтээр үзүүлдэггүй кино үзэх дуртай болохоор хагас сайны өдөр ийм event хийж байсан. Тэрийг улам өргөжүүлж, бас сонирхол нэгтэй хүмүүстэй хамтраад 3 дахь өдөр болгон Kino Klub тавигдаж байхаар болсон.

Бид нар бас өөрсдийн номын сантай, тиймээс удахгүй Book Club эхлүүлнэ. Хүүхдийн book club гэж байдаггүй болов ч хүүхдүүд хамгийн идэвхтэй ном уншдаг байдаг.

Кино, хөгжим, ном болон сайхан хоол - энэ бүгдийг Cosy Club дээр бий болгож ‘cosy community’ үүсгэх хүсэл маань бага багаар биелж байна.

#UBPassport #SipnSee2018

Та Sip & See паспортоо ашиглаад Cosy Club-д үнэгүй кофе, нарийн боов эсвэл хязгааргүй кофе уугаарай.