Гайхалтай БЛОГ бичих 6 нууц

Юуны өмнө блог бичихээр зориглосон, бичих тухай бодож үзэж байгаа танд баяр хүргэе! Энэ нийтлэлд “ГАЙХАЛТАЙ БЛОГ” бичих тухай зөвлөгөөнүүд багтах учраас яг одоо анхаарлаа хандуулна уу.

1.jpg

1. Анхаарал татах гарчиг

Facebook News Feed-ээ гүйлгэж байхад цаанаа нэг уншчихмаар, чиний амьдралтай холбогдохоор блог нийтлэлүүд байдаг байхаа.


Тэгвэл Бодоод үздээ гарчиг нь:

  • Тоо ашигласан (Гайхалтай харагдах 5 нууц, 5 жилийн дараа саятан болох аргууд)

  • Хэрхэн… (Хэрхэн шилдэг их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцэх вэ?)

  • Хүчтэй утгатай /бага зэрэг хэтрүүлэгтэй/ үгнүүд ашиглах (Нууц, итгэмээргүй, хэн ч хэлж байгаагүй, алмайрмаар) гэх мэт нэрлэж барахгүй олон

Байдаг болохоор дарж уншмаар санагддаггүй гэж үү? Тэгэхээр гарчигаа өгөхдөө л нүдэнд тусах үгс ашиглаарай. Гарчигаа сонгохдоо “Би байсан бол дарж үзэх байсан уу?” гэж нэг асуугаад үзээрэй.

2.jpg

2. Төлөвлө

Ямар зорилготой, ямар санаануудыг агуулсан нийтлэл байх вэ гэдгээ ноорог дээр гаргаад цогцолбор бүрт төлөвлөсөн санааныхаа дагуу бичвэл маш цэгцтэй болно. Ямар цогцолборт юуны тухай бичихээ түрүүлээд бодчихвол бичиж байх явцдаа төөрч цаг алдахгүй.

3.jpg

3. Уншаад л баймаар

Ямар ч бичвэрийн эхний өгүүлбэр, эхний цогцолборыг  уншихад сонирхолтой байвал үргэлжлүүлж унших л болно. Жишээ нь, “1969 он гэхэд АНУ-ын нийт айл өрхийн 90% нь утас эзэмшдэг болсон байв. Тэгэхэд Монголд дөнгөж...” гэх мэт таны ярих гэж байгаа сэдэвьэй холбоотой сонирхолтой факт байж болно. Эсвэл өөрт тохиолдсон нэгэн ер бусын явдлыг ярьсан ч болно. Гол нь хүн уншаад үргэлжлүүлмээр л санагдах хэрэгтэй.

4.jpg

4. Үйлдэл хийхэд нь тусал

Таны блогийг уншсан хүн уншаад л өнгөрвөл хангалттай гэж үү? Уншсныхаа дараа таны өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь туслах хэрэгтэй биз дээ. Жишээ нь “Та өдөрт тогтмол блог уншиж байгаарай” гэж хэлбэл ном унших нь юу л бол гэхдээ “Та өдөрт унтахынхаа өмнө 30 минут блог уншиж байгаарай” гэж хэлбэл арай дээр. Бүр сайн нь “Та унтахынхаа өмнө 30-хан минут-ыг www.medium.com руу ороод нийтлэл уншихад зарцуулаарай” гэвэл илүү тодорхой. Дараа нь тэр хүн нийтлэлийг чинь уншаад яг юу хийх ёстойгоо ойлгочихно гэсэн үг.

5.jpg

5. Хэнд бичиж байна?

Уншигч маань Бизнесмэн юм уу, 5-р ангийн хүүхэд юм уу, дуучин юм уу, их хурлын гишүүд юм уу гэдгээс шалтгаалаад зургаа хэрхэн сонгох, дуу хоолойгоо ямар сонсогдуулахаа шийднэ. Тэр бүлэг хүмүүсийн сонирхол, амьдралын хэв маягаас шалтгаалан тохируулан бичиж байж хүрэх ёстой хүмүүстээ хүрнэ.

6.jpg

6. Зурагнууд

Зурагнуудаа сонгохдоо нэг санаа/цогцолбор бүрийн утгатай нь тохирсон зураг сонговол зүгээр. Нэг нийтлэлд багтах бүх зурагнууд нь адилхан өнгө аястай, адилхан форматтай байвал цэгцтэй харагдана. Гэхдээ хамгийн гол нь ярьж байгаа сэдэвтэй чинь зохицож л байх хэрэгтэй шүү.

Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаад блогоо амжилттай эхлүүлнэ гэдэгт тань найдаж байна.


Нийтэлсэн: Сайханзаяа

Эргэлт буцалтгүй БЛОГ бичиж эхлэх 6 шалтгаан

Блог бичих нь таны бодсноос ч илүү сонирхолтой. Магадгүй блог бичье ч гэж сонирхож байгаагүй та энэ нийтлэл дэх ашиг тусыг нь уншаад шууд “блогчин” болчих магадлал бий шүү.

Гэхдээ юуны өмнө “Яагаад” блог бичиж эхэлж байгаагаа ярилцъя л даа.

blog 1 pic.jpg

1. Сонсож байгаагүй мэдээлэл...

Блог бичихийн тулд заавал мундаг мэргэжилтэн байх албагүй. Мэргэжилтэн байсан ч тодорхой хэмжээнд судалгаа хийж л таараа. Мэдээж судалгаан дээр үндэслэн таны дуу хоолой тодорч, юу ярьж байгаагаа мэддэг хүн шиг сонсогдоно.

Жишээ нь, “UBP Media Agency” маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрсдийн дуу хоолойгоо маркетингийн салбарт ажилладаг хүмүүст зориулан гаргахыг зорьлоо гэхэд бид нэг салбарт ажилладаг хүмүүсээсээ илүү суралцаж байж зөвлөгөө өгч чадна. Тиймээс блог хөтөлснөөр мэдлэгээ тэлж бичиж байгаа сэдвээ 110% ойлгодог болох нь ээ.

blog 2 pic.jpg

2. Бичих чадвараа сайжруулна

Өөрөө эхлээд цэгцтэй бодож байж хүнд ойлгогдохоор текст бичиж сурна. Ингэхийн тулд мэдээж олон давтамжтайгаар бодож, бичих дадлага хийх нь зүйтэй. Өдөрт зүгээр л 30 минутыг ном/бусад хүмүүсийн блог унших, 30 минут бичихдээ зарцуулж бичих, бодох чадвараа сайжруулаарай. Монгол хэл дээр www.medium.com дээр блог бичдэг олон залуус байгаа болохоор тэдний нийтлэлийг уншиж туршлага судлаарай.

blog 3 pic.jpg

3. Хувийн тэмдэглэл болно

Өдрийн тэмдэглэл хөтөлдөг томчууд ховор. Өдрийн тэмдэглэл хөтлөх шалтгаан нь өнөөдрөөсөө суралцаж маргаашдаа “яаж илүү байж болох вэ” гэж бодох /reflection/ цагийг гаргана гэсэн үг. Өдрийн тэмдэглэл гэдэг хэллэг таалагдахгүй бол Блог бичих ч яг адил. Сонирхсон сэдвээрээ өөрийн туршлагууд дээр үндэслэн бичих нь танд бодох цаг өгнө. Тэгээд л тогтмол бичээд байвал таны хэрхэн өсч хөгжиж байгааг харуулах хувийн тэмдэглэл болоод эхэлнэ дээ. Тэр бүр анхаарлаа хандуулж бодоод байдаггүй зүйлсээ дахин нэг эргэн харах нь томчуудын хувьд цочирдмоор шинэ нээлт байх болов уу.

blog4 pic.jpg

4. Түүхээ ярьж дуу хоолойгоо илэрхийлэх боломж

Блог бичээд өөрийн дуу хоолойгоо тогтмол илэрхийлэх боломжтойгоос гадна жинхэнэ дуу хоолойгоо олж ч магадгүй. Дуу хоолойгоо илэрхийлж сурна гэдэг ганцхан бичих үед ч биш, бусадтай харилцах үед эерэг тал болж харагдана.

blog5 pic.jpg

5. Мэргэжилтнүүд гэдгээ харуулах боломж

“UBP Media Agency”, “Ulaanbaatar Passport”-ын зүгээс гаргаж байгаа блогууд ихэнхдээ зөвлөгөө өгсөн, маркетингийн салбарт ажиллахаар зэхэж байгаа, эсвэл ажилладаг хүмүүст зориулсан блогууд байна. Тэгэхээр маркетингийн салбарт ажилладаг хүмүүс “UBP Media Agency”-н блог зөвлөгөөнүүдийг зорьж уншдаг болноо гэсэн үг. Та ч бас өөрийн ажиллаж буй салбартаа илүү дуртай болохын зэрэгцээ бусдад зөвлөгөө өгвөл илүү хөгжих боломжоо нээж байгаа үйлдэл гэж ойлгоорой.

Бэлтгэсэн: Сайханзаяа

UB PASSPORT STORY - Ин Бин Ли, Cafe Camino

 
client.002.jpeg
 
Eun Bin Lee
Founder at Cafe Camino.

Дуу шуу хангинасан 40 мянгатад хамгийн намуухан газрын санааг хаанаас авав?

Хүмүүс орж ирэхэд хялбар ч хүн болгоны хажуугаар нь яваад байдаг биш тийм л газрыг би анх хайж эхэлсэн. Солонгост ажиллаж байгаад компаниасаа гараад өөр ажилд шилжих гэж байхад надад 2-3 сарын цөлөө гарсан юм. Тэр үед Монголд байдаг хамаатан маань намайг урихад нь би Монголд ирж байсан. Анхны анзаарсан зүйл маань Монголд кофе шоп нээх нь Солонгост нээхээс хамаагүй тэмцэл багатай, тайван санагдсан. Тийм ч учраас өөрийн кофе шопоо ч олж очиход амархан ч тайван уур амьсгалтай байлгахыг хүссэн.

Team Cafe Bene эсвэл Team Tom'n Toms? Яагаад?

Солонгост бол Tom'n Toms-ыг кофены амтаараа арай илүү гэлцдэг болохоор Tom'n Toms байх. Гэхдээ надад өөр сонголт байсан бол би хувийн кофе шопуудыг сонгох байсан. Учир нь тэд өөрсдийн кофендоо бас үйлчлүүлэгчдэдээ илүү их анхаарал тавьдаг юм шиг санагдсан.

Camino гэж юу гэсэн үг вэ? Яагаад кофе шопоо ингэж нэрлэв?

Испани хэлээр "camino" гэдэг нь "зам" гэсэн үг л дээ. Би өөрөө зам гэдэг үгэнд их дуртай. Хүн болгон л өөр өөрсдийн замаар явж амьдралынхаа дурсамжуудыг бүтээдэг юм шиг. Би Монголд өөрийн замаар явж ирэн кофе шоп нээсэн шиг, үйлчлүүлэгчид маань ч бас өөрсдийн замын дагуу Cafe Camino-д орж ирээд өөрсдийн дурсамжийг бүтээгээсэй гэж хүсдэг.

Та завтай үедээ Улаанбаатарт юу хийж байна? Ер нь хийх юм хэр их байна?

Найзуудтайгаа кофе шоп ороод амттай зүйл идээд л...

Ойрд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

Кофе үйлдвэрлэдэг орнуудад бол одоо 2008 онд тарьж байсан кофены импортын үе болж байгаа юм. Манай кофе Солонгосоор дамжиж ирдэг учир тэнд байгаа ямар гоё кофенууд байна, тэндээс дээжүүдийг нь аваад үйлчлүүлэгчдэдээ зориулаад өөрсдөө амталж үзэж байгаад тэдэндээ бэлэг барина даа!

#UBPassport #SipnSee2018

UB PASSPORT STORY - Т. Баттүшиг, Ulaanbaatar Passport

 
Tushgee.001.jpeg
 
Battushig T.
Graphic Designer at Ulaanbaatar Passport.

Цэргийн баярын мэнд! Танай Department ойрд ажилд их дарагдаж байгаа сурагтай? Шинэ салбарт хөл тавих хэр байна?

Маш хэцүү. Гэхдээ шинэ гайхалтай юмс хэзээ ч амархан болдоггүй болохоор яаж ч их ажилд дарагдаж байсан гоё сэтгэл хангалуун байгаа.

Өдөрт хэдэн бүтээл гараасаа гаргаж байна? Хамгийн сүүлд гаргасан бүтээлээ бидэнтэй хуваалцаач?

Бүтээлч ажил цаг их авдаг. Олон удаа зураг гаргана, хуралдана, хэлэлцэнэ гээд дуусахгүй юм шиг санагдах үе бий. Гэхдээ манай department чанартай, утга учиртай бүтээл хийхийн тулд цаг наргүй ажилладаг. Одоогийн байдлаар Hackbaatar, UBP Original Events болон маш нууц хэдэн re-branding бүтээлүүд байгаа. Бүгдээрээ удахгүй зарлагдах болохоор түр хүлээж байгаарай.

Цэрэгт явах төлөвлөгөө байна уу?

Ууг нь бол цэрэгт явах гэж байсан. Тэгсэн чинь эрүүл мэндийн асуудлаас болоод даанч яваагүй.

#UBPassport #SipnSee2018